Магнай трейдын ажилтан ажлын байран дээрээ амиa хорлосон уу

Магнай трейдын ажилтан ажлын байран дээрээ амиa хорлосон уу

Өнөө өглөө үүрээр буюу өглөөний 6 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Магнай трейд ХХК-ны байрнаас хүн унаж нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу очиход Магнай трейд ХХК-ны төв байрны 12 давхараас тус компанийн ажилтан 39 настай эрэгтэй Г унаж нас барсан байжээ.

Тус давхарт ажилчдын хоолны газар байрладаг бөгөөд ажилтан Г нь тогооч хийдэг байжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.


URL: