Н.Түвшинбаяр “Би үүрэгт ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гээд МҮОХ-ны тамгаа аваад явжээ

unnamed 7МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар өнөөдөр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал, “Олон улсын олимпын хороодыг хариуцсан захирал цахимаар санал бодол зөвлөмжөө өгсөн. Ёс зүйн дүрмийн дагуу МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлөөс санал нэгтэйгээр Н.Түвшинбаярыг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ бол манай бага тамирчдын 5-6 жилийн хөдөлмөрийг талаар болгохгүй тулд том эрх ашгийнхаа үүднээс гаргасан шийдвэр. Шүүх, цагдаагийн байгууллагаар шалгагдаад хэрвээ буруугүй, асуудалгүй нь тогтоогдвол эргээд ажилдаа орох боломжтой. Мөн энэ асуудалд ямар ёс зүйн хариуцлага тооцож байгаа мөн хариуцлага тооцохгүй бол Олон улсын олимпын ёс зүйн хороогоор асуудлыг хэлэлцэх болно шүү гэдэг агуулгатай захидал удаа дараа ирсэн. Гэтэл шийдвэр гарч байх хооронд Н.Түвшинбаяр Олон улсын олимпын хороо руу “Би үүрэгт ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэх утга бүхий бичиг явуулчихаад тамгаа авч явсан байна” гэв.

МҮОХ-ноос Н.Түвшинбаяр аваргад шаардах хуудас мэдэгдэл өгсөн хүлээж байгаа аж. Хэрвээ уг асуудал шийдэгдэхгүй бол бид хуулийн дагуу тамга, тэмдгийг хүчингүй болгуулах ажлыг зохион байгуулах юм байна.


URL: