Беларусийн идэвхтэн шүүх хурлын үеэр хоолойгоо зүсжээ

Belarus ActivistБеларусийн идэвхтэн Степан Латыпов нийслэл Минск хотод болсон шүүх хуралдааны үеэр өөрийнхөө хоолойг зүссэн гэж орон нутгийн хүний эрхийн байгууллага болон сөрөг хүчний хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрээр үзэг мэт зүйлээр хоолойгоо зүссэн бөгөөд дараа нь ухаан алдсан гэж шүүхийн танхимд байсан гэрчүүд мэдээлсэн байнаАлбаныхан түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд хагалгааны дараа биеийн байдал нь сайн байгаа гэж тэмдэглэсэн байна.

Хууль хяналтынхан Латыповыг сөрөг хүчний олон нийтийн сүлжээ байгуулсан хэргээр өнгөрсөн оны 9 дүгээр сард баривчилсан бөгөөд дараа нь цагдаа нарыг эсэргүүцсэн хэргээр нэмж буруутгажээ. Гэвч тэрээр бүх хэргийг няцаасаар байгаа юм.

Өнгөрөгч мягмар гарагт болсон шүүх хуралдааны үеэр түүний аав гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд үүний дараа Латыпов өөрийгөө гэмтээсэн гэж Беларусийн “Виасна” хүний эрхийн байгууллага мэдээлжээ. Үүнээс өмнө тэрээр аавдаа хандан “Аав аа, цагдаа нар намайг хэрвээ хэргээ хүлээхгүй бол харгис хэрцгий гэмт хэрэгтнүүдтэй хамт хорьж хамаатан садан, хөршүүдийн минь эсрэг эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж сүрдүүлсэн” хэмээн хэлжээ.   Ингээд Латыпов сандал дээр гарч зогсоод, нэгэн цагаан зүйл амандаа хийгээд, шууд хоолойгоо зүсэж эхэлсэн гэж шүүхийн танхимд байсан түүний найз ярьсан байна. Түүнчлэн хамгаалалтын ажилтнууд түүний торны түгжээг тайлахад маш их хугацаа зарцуулсан гэж гэрчүүд мэдүүлжээ.

Эх сурвалж: BBC


URL: