ЭМЯ: Улсын хэмжээнд 1.4 сая хүн вакцины хоёр дахь тунд хамрагдаад байна

1_D5A3046Улсын хэмжээнд “коронавирус”-ийн эсрэг вакцинд хамрагдсан хүний тоо 1,865,857 боллоо. Үүнээс 1,439,712 нь хоёрдугаар тунг хийлгээд байгаа аж. Харин нийслэлд 18-аас дээш насны зорилтот бүлгийн 953 мянга 764 иргэн вакцины нэгдүгээр тунд 100 хувь хамрагдсан байна. Үүнээс 81.5 хувь нь хоёр дахь тунгаа хийлгэжээ.

Зургаадугаар сарын гурваны өдрийн байдлаар “коронавирус”-ийн 1024 тохиолдол шинээр бүртгэгдэж, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 61 мянга 396 болоод байна. Шинэ тохиолдлуудын 88 хувь нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт бүртгэгджээ. Сүүлийн сар гаруйн хугацаанд дотоодод 31 мянга гаруй хүн халдвар авсан байна.

Үүнээс гадна “Covid-19”-ийн халдварын улмаас 288 хүн нас бараад байна. Нийгмийн идэвхтэй буюу 25-44 насныхан халдварт хамгийн ихээр өртөж байгааг Эрүүл мэндийн яам онцолж байгаа юм. Мөн сүүлийн үед хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байгаа аж. Сүүлийн 14 хоногийн хугацаанд 9797 хүн “коронавирус”-ийн халдвар авснаас 2661 нь хүүхдүүд байжээ.

Б.Энхжин

Bloomberg Tv


URL:

Tags: