МУУГЗ нэвтрүүлэгч Ш.Бямбацогт зуурдаар таалал төгсчээ

162760869261035674c4a9d

МУУГЗ нэвтрүүлэгч Ш.Бямбацогт зуурдаар таалал төгслөө. Тэрээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд арван жилээ төгссөнөөсөө хойш Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизэд туслах найруулагчаас эхлэн нэвтрүүлэгч болтлоо тууштай ажилласан нэгэн билээ. Түүнийг 2017 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан байдаг. Талийгаачийн гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсдад гүн эмгэнэл илэрхийлье.


URL: