Наймдугаар сарын 31-нээс хойш нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж мэдэгджээ

712-1629850862612591bc79ca9КАИР. /TASS/. Афганистаныг орхих хүсэлтэй хүмүүс наймдугаар сарын 31-нээс хэтрэхгүй явах боломжтой гэж “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч Забихулла Мужахид мягмар гарагт Кабулд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Хэвлэлийн хурлыг  “Al Jazeera” суваг шууд дамжуулсан байна.

“Бид наймдугаар сарын 31-нээс хойш нүүлгэн шилжүүлэх ямар ч ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй” гэж Мужахид хэлсэн байна. Тэрбээр мөн тус хөдөлгөөнийг дэмжигчид “Кабул дахь олон улсын нисэх онгоцны буудал хүрэх замыг хааж, зөвхөн гадаадын иргэдийг нэвтрүүлж байгаа болохыг” мэдэгджээ. Афганистанаас гарах зохих бичиг баримттай афган иргэд нийслэл хотын нисэх онгоцны буудалд очих боломжтой гэж талибууд өмнө нь мэдээлж байсан юм.
“Кабулын нисэх онгоцны буудал дээр бидний харж байгаа зүйл бол маш эмгэнэлтэй зүйл бөгөөд америкчууд эх орноосоо явахыг афганчуудад уриалах ёсгүй” гэж Мужахид талибууд засгийн эрхийг булаан авсны дараа гадаадын иргэд, дипломат ажилтнууд болон Афганистаны зарим иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа Кабулын нисэх онгоцны буудлын нөхцөл байдлын талаар тайлбар хийхдээ хэлжээ.
Наймдугаар сарын 14 -ний өдрөөс хойш АНУ холбоотнууд, түншүүдтэйгээ хамт Кабулын нисэх онгоцны буудлаас 58 700 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Эндрю Бэйтс мягмар гарагт мэдээлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL: