“Хангарьд сити-1”-ийн барилгаас төмөр унаж, ХҮН НАС БАРЖЭЭ

ce5uqХУД-ийн Дөрөвдүгээр хороо, Яармаг орчимд баригдаж буй “Хангарьд сити-1”  хотхоны барилга дээрээс төмөр унаж, хүн нас барсан хэрэг өчигдөр гарлаа. Тодруулбал, барилгын зургаан давхраас сапу төмөр унаж, 45 настай А-г цохиж, амь насыг нь хохироожээ. Хохирогч тухайн барилгад гэрээгээр үүрэг гүйцэтгэж байсан “Интас наран” ХХК-ийн ажилтан юм байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн эсэх асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж, цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байна.


URL: