Самраар тоглож, “самарч” яах нь вэ, Б.Саранчимэг гишүүн ээ

HrW5WsI7ztUguJayqRSv

УИХ-ын гишүүд амьдралд хэрэгтэй, нэн шаардлагатай асуудалд оролцохоос илүү өөрийн нэр хүндээ бодсон олон нийтэд таашагдах гэсэн хуулийн төсөл санаачилж, шоуддаг болоод удлаа. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэг. Тэр Хуш модны самар түүж бэлтгэхийг хориглох тухай санал гаргаж, түүнийгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн. Түүнд нь иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэхийг урт хугацаагаар буюу 10 хүртэлх жилээр хориглох тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцэх шийдвэрлэх тухай тусгажээ.

Үнэн хэрэгтээ заавал ингэж хориглоод өгөөч ээ хэмээн сүрийг үзүүлэх шаардлагагүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Угаасаа энэ жилийн тухайд “Ойн судалгаа хөгжлийн төв”-ийн мэдээллийн дагуу салбар яамнаас 4 аймгийн 9 суманд самар түүх зөвшөөрөл олгоод байгаа.

Мөн 4-5 жилд самрын их ургацын жил нэг л тохиодог. Мэргэжилтнүүдийн судалгаагаар 2025 онд их ургацын жил болно. Тэгээд ч ургац багатай жилүүдэд самар түүх зөвшөөрөл угаасаа олгодоггүй бөгөөд нэгэнт ургаагүй самрыг хаанаас түүх вэ дээ. Мөн нь иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэхийг хориглоод өг гээд байгаа нь мань Б.Саранчимэг гишүүн бусад хууль, дүрмээ судлаагүйг нь харуулж буй хэрэг. Учир нь самрыг хичнээн үйлдвэрлэлийн  зориулалтаар түүх зөвшөөрөл олгодог ч гэлээ. Шууд экспортолдоггүй. Харин боловсруулалт хийсний дараа экспортлохыг зөвшөөрдөг.

Тэгээд ч хориглох тусам хууль бус үйлдэл далд хэлбэрт орж, гаардаг гэдгийг мэдсээр байж эрхэм гишүүн дээрх албан бичгийг ёстой л уйдсандаа Ерөнхий сайдад өгчихөв үү эсвэл олон нийтэд таалагдаж, оноо авах гээд яарчихав уу.  Үнэндээ Б.Саранчимэг гишүүн хуш модны самар түүх зөвшөөрөлтэй зууралдсан ч яалаа, байсан ч яалаа. Монгол Улсад байгалийн дагадлах баялгийг ашиглахыг зохицуулсан хууль, дүрэм, журам хангалттай бий. Харин хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй л хэлэх ёстой байсан юм.

https://erennews.mn/article/50232


URL: