Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням агсны гэр бүлийнхэн ЭХЭМҮТ-д тоног төхөөрөмж хандивлав


Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням агсны гэр бүлийнхэн ЭХЭМҮТ-д тоног төхөөрөмж хандивлав

Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням агсны дурсгалыг хүндэтгэж, түүний гэр бүл, төрөл төрөгсөд нийгмийн сайн үйлсийн “БАЛЖИННЯМ САН”-г байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Тус сангаас өнөөдөр буюу 2021 оны 12-р сарын 23-ны өдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн нярайн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох шарлагын аппарат, пульсоксиметр зэргийг хандивлалаа.

“БАЛЖИННЯМ САН”-гийнхан нийгэм, хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлж, нээлттэй үйл ажиллагаа явуулах юм байна.


URL: