Тавантолгой түлшний үйлдвэрт гал гарч үйлдвэрийн ажилчин түлэгдэж ГССҮТ хүргэгдэн эмчлэгдэж байна

Тавантолгой түлшний үйлдвэрт гал гарч үйлдвэрийн ажилчин түлэгдэж ГССҮТ хүргэгдэн эмчлэгдэж байна

СХД-ийн 32-р хороо, Тавантолгой түлшний үйлдвэрт гал гараад байна гэх мэдээлллийг 05:00 цагт хүлээн авч тус дүүрэг дэх ЦГ-ын 1-р хэлтсээс шалгахаар бүрэлдэхүүн гарсан.

Тодруулга: Тавантолгой түлш үйлдвэрийн хашаанд байрлах нэг сендвичин байшин шатаж дууссан, дараагийн байшинд гал үргэлжлэн гарч байна. ОБГ-аас 3 анги очиж галын унтраах ажиллагааг явуулж байна.

Гурван үйлдвэрийн 1-р үйлдвэрийн хэсэгт гал гарсан байна.

Тавантолгой түлш үйлдвэрийн ажилчин  Д.П /эр, 30н/-ын хоёр гар, нуруу хэсэг нь түлэгдэж ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байна.

Бусад 2- үйлдвэр хэвийн ажиллах юм байна


URL: