Гэрээсээ гараад сураггүй болсон хүүг олжээ

downloadХовд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Эхэн худаг” гэдэг газар тус сумын харьяат иргэн А-гийн 4 настай хүү А өчигдөр /2022.01.20/ 10:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага мэдээлэл тухайн өдрийн 19:20 цагт ирсний дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Ховд сумын чиглэлд явж байхад нь орон нутгийн иргэд 20:05 цагт тус багийн “Шар хөтөл” гэдэг газраас буюу гэрээс нь зүүн зүгт 10 км газраас эсэн мэнд олсон байна.

Иргэн А-гийх аймгийн төвөөс хойд зүгт 30 км-т, сумын төвөөс баруун зүг 20 км-т амьдардаг байна.


URL: