Украин: Оросын ялагдал ба Путины охины өчил

712-16497239741580779749_712-15807764392_p700Бид хойноо Орос гэдэг аугаа том хөрштэй. Тэр хөрш маань дайнд татагдан орсон. Тэр дайны тухай монголчууд сонирхох нь зүй ёсны хэрэг. Оросын ТВ, сайтууд Монголд чөлөөтэй нэвтэрч манай иргэд оросын талын мэдээлэл хангалттай авдаг. Иймд мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс “Украина 365”, “Newsader”, “РБК-Украiна”, “Politeka Online” сайтуудад бичсэн ярьснаас тайлбаргүй хөрвүүлэн сонирхуулъя. Энэ бол sonin.mn сайтын байр суурь биш болохыг анхаарна уу.

Оросын блицкриг бүтэлгүйтээд бүтэн сар хагасыг туулж байна. Стратегийн ганц ч ялалт хангаагүй 48 дахь өдөртөө байлдаж байна. Юуны өмнө Оросын цэргийн хохирлын тухай шинэхэн мэдээ сонирхуулья.
сонин mn
Бие бүрэлдэхүүний хохирол нийтдээ 79 мянга, үүнд алагдсан цэрэг офицер 19 500, үлдэх нь шархадсан, сураггүй алга болсон, олзлогдсон. Энэ тоо болон жагсаалаас гарсан байлдааны зэвсэг техникийг оруулж тооцвол Украины хил давж орсон нийт хүчний 41% бут цохиулжээ гэсэн үг юм. Тоогоор илэрхийлбэл жагсаалаас гарсан нь:
сонин mn
Тэгэхдээ энэ бол эцсийн тоо биш. Нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй. Хоногтоо агаарын 10 бай, 200 орос цэрэг, нэг цуваа алагдаж, жагсаалаас гарч байгаа гэж баримжаалбал дээрхи тоонууд өснө.
Орос байлдааны хүнд зэвсгийн нөөц рүүгээ аль хэдийнэ орсон. Бүр 40 жилийн өмнө үйлдвэрлэж зэвсэглэлд оруулж байсан цохилтын “Ми-24П-матар” нисдэг тэргээ дахин  үйлдвэрлэхээр болж байна.  Орчин үеийн Ми-28, Ка-52 гэх цохилтын нисдэг тэргүүдийнхээ ихэнхийг Украинд сөнөөлгөчихсөн. Дахин нисгэхээс болгоомжилж байна.
Пентагоны мэдээллээр Орос нь 60 000 бэлтгэл цэрэг дайчилж эхлээд байна. Оросын 17 хотод дайнд явахаас татгалзсан мэдээ байна. Дайнд явахгүй гэснийг хуулиар шийтгэж эхэлж байна. Тусгай хүчний дайчдын 80 гаруй хувь нь Украинд очиж дайтахгүй гэсэн бодолтой байх ба контракт дууссан цэргүүд халагдахыг хүссэн ч халахгүй ангид нь барьсаар байна. Орос цэргүүд хаашаа явж, юунд амиа золихоо мэддэг болчихсон учраас тэднийг яаж ч ухуулж уриалаад, мөнгө амлаад, хатуу тушаал буулгаад хөдөлгөж чадахгүй байна гэжээ.
Оросын армийн бүтэлгүйтлийг орос гаралтай еврей, израилийн армийн бэлтгэл офицер, цэргийн түүхч Григорий Тамар ийнхүү оношилж байна:–Дайны удах тусам Орост ашиггүй тусна, Украин ялж эхлээд байна. Хамгийн гол нь  украинчууд маш түргэн суралцаж байна. Дайн эхэлсэн өдрөөс харагдсан, оросын цэргийн тактикийн бэлтгэл маш доогуур байна гэдэг нь. Үнэхээр нүд хальтрам байсан. Оросын арми Афганистанд, Чеченьд байлдсанаасаа хамаагүй дор, сул дорой байлдлаа. Ер нь энэ дайны тухай зөв төсөөлөлтэй хүн эрх баригчид дотор нь ч алга. Дайн гэж юу гэсэн анхны мэдлэг Кремльд алга. Хүн хүчний хохирлоо огт тооцсонгүй, одоо ч тооцохгүй байна. Дайн эхэлж байхад Орост илэрхий давуу талууд байсан. Агаарт бүрэн ноёлсон, хуурай замын цэргийн хүн зэвсэг техник илт давуу, бас тактикийн гэнэтийн цохилт гэнэдүүлж өгсөн зэрэг нь давуу талууд байв. Даваа талаа цааш нь хөгжүүлж чадаагүй. Тактикийн цагаан толгой гэж цэргийн урлагт байдаг. Түүнд зааснаар эхний хоёр 7 хоногийн байлдаанд бүх ялалт, ялагдал, хохирол, хожил тодордог. Хоёр 7 хоногт амжаад Оросын цэргийн 2-р цуваа орж ирж сэлбэлт хийх ёстой байсан атал тэгж чадаагүй, хамаг хүчээ фронтод бөөгнүүлж оруулаад араасаа хангалт хийлгэж чадаагүй, иймд санаачилгыг Украины талд алдсан. Украин хоёр 7 хоног тэссэн бол эргээд ялж эхэлсэн. Оросын ялагдал тэр үед л харагдсан гэжээ.
сонин mn
Эцэст нь дайнд шууд хамаарахгүй нэгэн мэдээлэл байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн охин  Луиза Розова Швейцарьт амьдардаг ба анх удаа өөрийгөө Путины охин гэдгээ зарлажээ. Тэрээр энэ дайны эсрэг зогсож эцгээ тэнэг малаар нь дуудсан пост цахим орчинд оруулжээ. “Бүх дэлхийд дайн зарлах дээрээ тултал ухаангүй тэнэгтсэн тэр хүн төрсөн охиныхоо үгэнд орно гэж бодоо юу, гонж?” гэжээ. Охиных нь хэлж байгаагаар Путин ухаанаа алдталаа дайнд мансуурч, “ялалт ялалт”, “ямар ч үнээр хамаагүй”, “ямар нэгэн ялалт” хэмээн тархиа зовоож суугаа болж таарчээ.
Д.Номиндарь
https://www.sonin.mn/news/peconomy/129352


URL: