ШӨХТГ-ын дарга Т.Гантулгыг чөлөөлж, С.Мөнхчулууныг томилжээ

d247dd7a1e8464fbc0a26a6725793a51bfdc8b1f

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Тус хуралдаанаар тусвийн тодотголын төслийг хэлэлцсэнээс гадна Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын томилгоог хэлэлцжээ. Тус газрын даргаар өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд томилогдсон Т.Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Улмаар түүний оронд НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулууныг томилжээ.


URL: