Илон Маск Твиттерийг авахаа болино гэж сүрдүүлэв

aa9f7eb86b607a0122fcabc9c486c501132d4ef8

Тэрбумтан Илон Маск Твиттерийг 44 тэрбум ам.доллараар худалдан авахаар хэлэлцээр хийж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тэрээр өчигдөр уг худалдан авалтаасаа буцаж магадгүй талаар мэдэгдэл хийжээ. Компанийн зүгээс зарим мэдээллийг гаргаж өгөхгүй байгаагаас болж тэрбумтан ийнхүү бухимдсан байна. Тэрээр хуурамч хаягийн тооны талаарх мэдээллийг авах гэсэн ч гаргаж өгөөгүй аж. Тодруулбал, Твиттер дэх нийт хаягийн 5 хүрэхгүй хувийг хуурамч хаяг эзэлдэг гэсэн мэдээлэл өгчихөөд түүнийгээ л хамгаалж байгаа аж. Харин И.Маск энэ хувийг хамаагүй их гэж үзэж байгаа юм. Компанийн удирдлагуудад бичсэн захидалдаа тэрбумтны хуульч Майк Ринглер “Твиттерийн ирээдүйн эзэмшигчийн хувьд ноён Маск нь Твиттерийн бизнесийг өөрийн өмчлөлд шилжүүлэхэд бэлтгэх, гүйлгээний санхүүжилтээ хөнгөвчлөхийн тулд хүссэн өгөгдлийг авах эрхтэй. Аль алиныг нь хийхийн тулд тэрээр үндсэн зарчмуудын талаар бүрэн бөгөөд үнэн зөв ойлголттой байх ёстой. Твиттерийн бизнесийн загвар нь түүний идэвхтэй хэрэглэгчдийн бааз юм” гэж хуульч Майк Ринглер захидалдаа бичжээ.


URL: