Ерөнхийлөгчийн зарлигаар 16 шүүгчийг шинээр томилжээ

79a33e86321c44cb989c620d52be9bd3cfc71b67Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүн шинээр томилогдсоноос хойш шүүгчийн анхны сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр 21 сул орон тоо зарлаж, шат дараатайгаар хуульчдыг сонгон шалгаруулж, 17 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн барьсан байна. Үүнээс хяналтын шатны шүүхийн шүүгчээр хоёр, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр долоо, анхан шатны шүүхийн долоо нийт 16 шүүгч энэ сарын наймны өдөр томилогдон ажилдаа оржээ.


URL: