Эсрэг урсгалаас долоон автомашиныг мөргөсөн ослын улмаас зам хөндлөн гарч байсан 12 настай хүүхэд гэмтжээ

712-1665466801j5sidf_Screen_Shot_2022-10-11_at_12_28.17_PM_x974Баянзүрх дүүрэгт өчигдөр долоон автомашиныг мөргөсөн зам тээврийн осол гарчээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Өчигдөр буюу 2022 оны аравдугаар сарын 10-ны 18:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны хойд талын авто замд “Ланд-200″ маркийн автомашины жолооч эсрэг урсгалаас орж ирж, долоон автомашиныг мөргөж, нийт найман автомашин холбогдсон зам тээврийн осол гарсан. Уг ослын улмаас гарцаар зам хөндлөн гарч байсан 12 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн. Одоогоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Иймд замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

URL: