16 настай хүү согтуугаар автомашин жолоодсоны улмаас хүний амь хохирчээ

imagesЭцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, насанд хүрээгүй болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Тодруулбал, өчигдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт 16 настай, эрэгтэй согтуурсан үедээ Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, автомашинд нь хамт зорчиж явсан 16 настай, эрэгтэй амь насаа алдсан хэрэг гарчээ.
Уг хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгаж байгаа аж. Түүнчлэн тухайн өдрийн 18:46 цагт Төв аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багт “Бага насны хүүхэд мотоциклд дайруулж гэмтсэн” гэх дуудлага бүртгэгджээ. Энэ дагуу шалгахад тус суманд оршин суух 6 настай, охиныг 36 настай, эрэгтэй улсын дугааргүй мотоциклийг эрхийн үнэмлэхгүй жолоодож яваад мөргөж, гэмтээн тусламж үзүүлэлгүй зугатаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгаж эхэлсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ.


URL: