АН: Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын гишүүн нүүрсний хулгайтай холбоотой

167100835363999061759a3Ардчилсан намаас өнөөдөр /2022.12.14/ хэвлэлийн хурал хийж, Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс нүүрсний хулгайтай тэмцэх ажлын хэсгийг байгуулж, даргаар нь АН-ын дэд дарга Б.Ган-Очирыг томилсныг мэдээлэв. Мөн УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарыг нүүрсний хулгайтай холбоотой гэлээ.Энэ талаар АН-ын дэд дарга Б.Ган-Очир “Дайны хажуугаар дажин гэгчээр эрх баригчид буруу болгоноо сөрөг хүчин рүү чихэж, зөв болгоноо өөртөө наах гэж байна. Үнэний учгийг олох зорилгоор саналууд дэвшүүлье. Үүний хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр шаардлага хүргүүлж байна.2017-2021 оны ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж төрийн нууцад хамааруулахаар шийдвэрлэсэн нүүрсний гэрээнүүдийн талаарх тэмдэглэлийг өгөх. ҮАБЗ-ийн зөвлөмжийг гаргахад ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа гарын үсэг зурсан байх учиртай. Гурван хүн суугаад хэлэлцэж байхад тэмдэглэл, протокол нь байх ёстой. Хэн, юу гэж хэлж байсныг бид мэдмээр байна.ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад оруулсан нүүрсний гэрээний эх хувийг үзье. Бүгд дүн шинжилгээ хийе. 2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараагаас одоог хүртэлх ҮАБЗ-ийн зөвлөмжөөр байгуулсан гэрээний эх хувийг мөн үзье.ҮАБЗ ажлаа УИХ-ын өмнө хариуцдаг. Тиймээс хуулийн шаардлагыг хангах бусад мэдээллийг авмаар байна.ҮАБЗ-ийн зөвлөмжөөр оффтейк гэрээ хийгдсэн юм бол Засгийн газар хэрэгжүүлсэн байж таараа. Тэр үед УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар, Сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатар юу гэж хэлж, юу хийж байсан бэ. Үүнийг ил болго. Тэгэхгүй бол АН-ын идэж уусан гээд, өөрийнхөө хэдэн гишүүнээр туг тахиад байж болохгүй. Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч болон АН-аас сонгогдсон гишүүдийг нэрлээд байж болохгүй” гэлээ.Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал энэ талаар “Нүүрсний хулгайд хамааралтай байж болзошгүй албан тушаалтнууд бол ГЕГ, МХЕГ, АТҮТ, Эрдэнэс Тавантолгой ХК юм. Энэ байгууллагуудын удирдлагыг хэн томилдог вэ. Тэднийг МАН-ын Засгийн газар, Сангийн яам томилно. Энэ хүмүүсийн үйлдсэн хулгайг 2016 оноос хойш ажилгүй байгаа АН-ын гишүүд хийсэн мэтээр хэлж байна. Эсвэл намдаа нөлөөгүй хэдэн хүнээр туг тахилаа. Мөн хоёр гишүүний нэр бидэнд ирсэн. Нэг нь, УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд Т.Аюурсайхан. Нөгөө нь, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Нүүрсний хулгайнаас гадна нүүрс худалдан авах гэрээ байгуулахад гэрээ бүр дээр нэг тонн нүүрс тутамд 1-2 долларын авлига авч байж байгуулсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Үүнийг АТГ-т шилжүүлж шалгуулна” гэв.


URL: