Грекийн сүүлчийн хаан 82 насандаа таалал төгсчээ

3600Грекийн сүүлчийн хаан II Константин 82 насандаа Афины эмнэлэгт нас баржээ. Тус улсын хунтайж Филиппийн ач хүү Константин 1964 онд 23 настайдаа хаан ширээнд суусан байна. Залуу хаан хаан ширээнд залрахаасаа өмнө Олимпийн наадамд дарвуулт завины төрлөөр оролцож, алтан медаль хүртэж байжээ.

Зарим эх сурвалж түүнийг тархины цус харвалтын улмаас Афины нэгэн хувийн эмнэлэгт долоо хоногийн турш эмчлүүлж байгаад амьсгал хураасан талаар мэдээлсэн бол зарим нь түүнийг зүрхний шигдээсийн улмаас амьсгал хураасан гэж мэдээлэв.

Хоёрдугаар Константин 1940 онд Афин хотод төржээ. Тэрээр 1964-1973 оны хооронд Грекийн хаан байсан бөгөөд 1974 онд Грект бүх нийтийн санал хураалт болж, иргэдийн 70 орчим хувь нь хаант засаглалын эсрэг санал өгсөн байна. II Константин санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй төдийгүй хаан ширээнээс албан ёсоор буугаагүй аж. Энэ үеэс Глюксбургийн удмын хаант засаглал дуусч, Бүгд найрамдах Грек улс тунхаглажээ.

II Константин хааны биеийн байдал сүүлийн жилүүдэд эрс дордож, тэргэнцэрт суух болсон байна.

“The Associated Press” агентлагийн мэдээлснээр, тэрбээр Афины “Hygeia” эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад таалал төгсчээ.

Грекийн хаант засаглалыг халахаас өмнө цэргийн эргэлтийн үеэр цэргийн удирдагчидтай мөргөлдсөний дараа Константин цөлөгджээ.

Эх сурвалж: INDEPENDENT, ASSOCIATED PRESS


URL: