В.Путин Монголд суух шинэ Элчин сайдаа томиллоо

712-1674079215326310004_1634677307032869_5203826839224249243_nОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-аас Монголд суух шинэ Элчин сайдыг томилсон зарлигт гарын үсэг зурлаа.

Зарлигт “Алексей Николаевич Евсиковыг Монголд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо” гэж заасан байна.

Алексей Евсиков 2015-2019 онд Шанхай дахь ОХУ-ын Ерөнхий консулаар ажиллаж байсан. 2019 оноос ГХЯ-ны Тусгай үүргийн Элчин сайдаар ажиллаж байв. Англи, хятад хэлтэй.


URL: