Владимир Зеленский Ши Жиньпинд захидал илгээжээ

38172-1000-600.2Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг хэлэлцээнд урьсан захидлыг түүний эхнэр нь Давостын чуулга уулзалтын үеэр Хятадын төлөөлөгчдөд дамжуулжээ. Мягмар гарагт Швейцарийн Давос хотноо эхэлсэн  Дэлхийн эдийн засгийн форумд үг хэлэхдээ Зеленска Ши Жиньпинд захидал илгээсэн гэдгээ хэлсэн байна. Тэрбээр  ”Урилгад хариу ирнэ гэдэгт би маш их найдаж байна” гэжээ. Путин Украин руу цэргээ оруулах тушаал өгөхийн өмнөхөн буюу өнгөрсөн оны наймдугаар сард Хятад, Орос хоёр “хязгаарлалтгүй” түншлэлээ зарласан. Хятад улс дайнд төвийг сахисан байр суурийг баримтлахын зэрэгцээ Москватай харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх, ялангуяа эрчим хүчний салбарт ажиллахыг эрмэлзэж байна. Гэвч зарим шинжээч Бээжин эцсийн дүндээ Украин дахь тулааныг зогсоох хэлэлцээрт зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм. Зеленский наймдугаар сард “South China Morning Post” сонинд ярилцлага өгөхдөө Ши Жиньпинтэй ярилцахыг хүсэж буй талаараа мэдээлсэн. Өнгөрсөн есдүгээр сард Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хоёр орны Гадаад хэргийн сайд нар уулзсан.

https://www.koreatimes.co.kr/www/world/2023/01/501_343890.html


URL: