Грект хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас олон хүн амиа алджээ

grekГрект зорчигч тээврийн болон ачааны галт тэрэг мөргөлджээ. Энэ ослын улмаас галт тэрэг онхолдож, гал түймэр гарсан талаар шуурхай албанаас  авсан эх сурвалжтайгаар DW агентлаг мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас зорчигч тээврийн галт тэрэгний бүрэлдэхүүний гурван вагон онхолдож, гал түймэр гарчээ. Энэ ослын улмаас 15 хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн байна.

Грекийн хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ ослын улмаас 85 хүн гэмтсэнээс 25 хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Осол Ларис хотын ойролцоо болсон бөгөөд ослын газарт түргэн тусламжийн 30 машин иржээ.

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/547601


URL: