“Үүлэн чөлөөний наран” үзэгдээд өнгөрөх үү…

image-d41f1d9e-ae0f-46a1-8b3b-bd12a98cdcfa“Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн, төмөр замын бүтээн байгуулалт урагшилж, БНХАУ-ын цар тахлын эсрэг баримталж ирсэн хатуу бодлогоо сулруулсан нь манай улсын эдийн засагт үүлэн чөлөөний нарыг авчирч буй” хэмээн Монголын банкны холбоо энэ оны эдийн засгийн төлөв байдлын тайландаа онцлов.

Тэдний төсөөллөөр төлбөрийн тэнцэл алдагдалтай буюу гадаад худалдаа хасах утгатай байгаа нь валютын нөөцөд ихээхэн дарамт учруулж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ нь төгрөгийн худалдан авах чадвар буурах гол шалтгаан болох аж. Төв банкны валютын нөөц хоёрдугаар сарын байдлаар 3.6 тэрбум ам.долларын үлдэгдэлтэй гарсан.

2023 оны голлох эрсдэлд төгрөгийн ханшийн уналт, инфляцын тогтворгүй байдал, төлбөрийн тэнцлийн алдагдал тооцогдож байна. Эдгээр эрсдэл нь эдийн засаг тогтвортой, хүртээмжтэй өсөхөд чөдөр тушаа болно гэж банкны холбоо үзэв. Инфляц улсын хэмжээнд 12.2 хувь байна. Энэ түвшинд оны турш хадгалагдах, өндөр хэвээр байх таамгийг мөн дэвшүүллээ.

Уул уурхайн салбар 2022 онд дорвитой сэргэж чадаагүй. Энэ онд тээвэр логистикийн хүндрэлийг алхам алхмаар шийдвэрлэж, уул уурхайн сэргэлтийг дэмжихгүй бол эдийн засаг тогтвортой өсөх боломжгүй гэв.

https://itoim.mn/a/2023/03/28/economy/exo


URL: