Трампыг албан ёсоор буруутгаж, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болжээ

trampАНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг албан ёсоор эрүүгийн хэргээр буруутгажээ. Энэ нь 2022 оны наймдугаар сард Трампын гэрээс олдсон нууц баримт бичгүүдтэй холбоотой хэрэг гэж Трамп мэдэгдсэнийг Ройтерс дамжуулсан байна.

Трампыг буруутгаж буй зүйл ангийг зургадугаар сарын 13-ны өдөр зарлах аж. Мөн өдөр түүнийг Майами хотын цагдаагийн газарт хүлээлгэн өгсний дараа таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн байцаалтын материалуудыг олонд танилцуулах юм байна. ”Нью-Йорк Таймс” сонины мэдээлснээр, Трампыг тангараг өргөсөн ч худал мэдүүлсэн, шүүхэд саад учруулах зорилгоор үгсэн хуйвалдсан зэрэг нийт долоон зүйл ангиар буруутгах аж. Энэ хэргийг тусгайлан томилогдсон, хараат бус прокурор Жек Смит шалгаж байгаа гэнэ.

Нууц баримт бичигтэй холбоотой энэхүү хэрэг нь Трампын эсрэг үүсгэсэн хоёр дахь эрүүгийн хэрэг болж байна. Тэрбээр өмнө нь дөрөвдүгээр сард бизнес тайланг хуурамчаар үйлдсэн хэргээр буруутгагдсан бөгөөд 2024 оны гуравдугаар сард түүнийг шүүх хурал болох юм.

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/550159


URL: