Сансрын нисгэгчид Өвөр Монголоос сансарт хөөрчээ

Сансарт хөөрсөн 18 нисгэгч Өвөр Монголоос сансарт аялахаар морджээ.

 

“Шэньжөү 16″ сансрын нисгэгчтэй хөлгийг 05-р сарын 30-ны өдрийн 09 цаг 31 минутад сансарт хөөргөсөн бөгөөд “Шэньжөү 16″ хөлгийн багийнхан мөн өдрийн 18:00 цагт “Шэньжөү 15″ хөлгийн багийнхантай нэгдэн зургаа татуулжээ. Энэ нь мөн Хятадын сансрын станцын хоёр дахь удаагийн уулзалт юм. Сүүлийн хэдэн өдөр “Шэньжөү 16″ нисэх багийн гурван төрлийн сансрын нисгэгчдийн цоо шинэ хослол интернэтийг шуугиулжээ.

Сансрын ерөнхий нисгэгч Жин Хайпэн, сансрын нислэгийн инженер Жү Янжү, даацын шинжээч Гүй Хайчао нараас бүрдсэн шинэ сансрын аяллын баг 05-р сарын 29-нд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзсанаар олны анхаарлын төвд оржээ. Олны анхаарлыг татсан хоёр зүйл бий.

Нэг. Гурван сансрын нисгэгч бүгд докторын зэрэгтэй.

Хоёр. Сансрын нисгэгчид нүдний шил зүүж болдог.

Сансрын нисгэгчдийн талаарх хүн бүрийн ойлголтыг эвдсэн дүрс бүхий нүдний шил зүүсэн Гүй Хайчаогийн дүр төрх хүн бүрт шинэлэг мэдрэмжийг төрүүлэв. Дараа нь зарим мэргэжилтнүүд хөөрөх шатанд нүдний шил зүүж болохгүй, харин линз зүүж болно гэж тайлбарлав. Энэ нь олон хүн сансрын мөрөөдлөө биелүүлэх боломжтой гэдгийг хүн мэдрүүлжээ.

Хятадын нисгэгчтэй сансарт нисэх төсөл 1992 онд байгуулагдан хэрэгжиж эхэлсэн бөгөөд 30 гаруй жил шат дараалан хөгжсөний эцэст Хятадын “Тяньгүн” сансрын станцын бүтээн байгуулалт дуусаж, арав гаруй жилийн турших хэрэглээ хөгжлийн шатандаа оржээ. Энэ үед сансрын хоёр баг нэг бүхээгт байх нь хэвийн үзэгдэл болж, сансрын нисгэгчдийн сонирхолтой амьдралыг олон нийтэд толилуулах болно.

Төслийн хүрээнд гурван ээлжийн сансрын нисгэгчдийг бэлтгэсэн бөгөөд энэхүү нислэг нь сансрын нисгэгчдийн нэг, гурав дахь ээлжээс бүрдэж байна.

Сансарт хөөрсөн 18  нисгэгч сансарт аялаад гайхалтай үгс үлдээсэн бөгөөд тэдний өвөрмөц дүр төрх түүхэнд онцгой ул мөр үлдээсэн. 18 нисгэгчийн хэлсэн үгийг танилцуулж байна.

18 нисгэгч хөөрсөн газар – Хятадын Жиүчуань хиймэл дагуул хөөргөх төв өмнө нь Эзэнээ хошууны Засгийн газар байрлаж байсан. Энэ бол говь цөлийн хамгийн сайн газар юм.

Сансрын хөлөг Өвөр Монголоос хөөрч, сансрын нисгэгчид Өвөр Монголд газардсан нь аугаа эх орноос Өвөр Монголд хүлээлгэсэн эрхэм дээд, алдар хүндтэй үүрэг хариуцлага юм.

06-р сард “Шэньжөү 15″ сансрын багийнхан ӨМӨЗО-ы Эзэнээ хошуун дахь Дүнфэнгийн буух талбайд газардах бөгөөд “Шэньжөү 16″ сансрын нисгэгчдийн багийнхан сансарт үргэлжлүүлэн аялах болно.

Одтой тэнгэр өргөн уудам, эрэл хайгуул эцэс төгсгөлгүй юм. “Шэньжөү 15″ болон “Шэньжөү 16″ сансрын нисгэгчиддээ баяр хүргэе! Бүх Хятадын сансрын нисгэгчиддээ баярын мэнд хүргэе!

 

Ерөнхий найруулагч: ЛЮ ЖИН

Ерөнхий редактор: ЯЛАЛТ, ЖИЛИ

Редактор: Н.АЛТАН-УУЛ, ЛИ ШЯ

Найруулагч: Х.БАЯНМӨНХ, ЖЯН ФАН

Сэтгүүлч: С.САРАНЧИМЭГ, АРВИНТАЛ, ЦЭЛМҮҮН, КАН ЛИНА

Зургийг зурсан: ШИНЬ ГУАНЬ-ЭР

 

Зохиогч: С.САРАНЧИМЭГ, АРВИНТАЛ, ЦЭЛМҮҮН, КАН ЛИНА
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: ӨМӨС


URL: