Барууны орнууд цэргээ Украин руу илгээхийг Э.Макрон үгүйсгэсэнгүй

170902088665dd8c8414ca1ПАРИС, 2024 оны хоёрдугаар сарын 27 /TASS/. Барууны орнуудын хуурай замын цэргийг Украин руу илгээх боломжийг Парист болсон бага хурлын үеэр хэлэлцсэн боловч хуралд оролцогчид эл асуудлаар зөвшилцөлд хүрээгүй тухай Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уулзалтын дүнгийн тухай хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

“Өнөө орой бид чөлөөтэй, шууд ярилцлаа. Хуурай замын цэргийн хүчнийг албан ёсоор илгээх талаар зөвшилцөлд хүрээгүй байгаа ч цаг хугацааны явцад юуг ч үгүйсгэх аргагүй” гэж Францын удирдагч хэлсэн байна.

Барууны орнууд “Оросыг ялуулахгүй байхын тулд шаардлагатай бүхнийг хийхээр төлөвлөж байна” гэж Э.Макрон хэллээ. Елисейн ордонд хоёрдугаар сарын 26-нд болсон дээрх бага хуралд Германы Канцлер Олаф, Шольц, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда болон Европын Холбооны 20 орчим орны Ерөнхий сайд нар оролцжээ. АНУ-ыг уг уулзалтад Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евразийн хэрэг эрхэлсэн туслах Жеймс О’Брайен төлөөлсөн бол Их Британиас Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон оролцжээ.

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: