Э.Цэндбаатартай тулалдах “Хар одос үхэр” хүчит Сумаоро гэж хэн бэ

image-a9775ae6-365b-4e65-a84c-e7a42ef71e2aМонгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар маргааш ээлжит тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч нь Мухамед Сумаоро гэгч 31 настай тулаанч байх юм. Э.Цэндбаатар, Сумаоро нарын тулаан АНУ-ын Флоридамужийн Плант Сэндс хотын “Вайтсэндс эвент центр” спортын ордонд болно.

Манай тамирчин мэргэжлийн боксын спортод хөл тавьж, багагүй амжилттай яваа билээ. Тэрээр өнгөрсөн оныарванхоёрдугаар сард Нью-Йорк хотын хамгийн идэвхтэй Boxing Insider холбооны хоёр дахь жилийн баярын үйлажиллагаа болох Holiday Fight Night 2 эвентийн голлох тулаанчдын нэг Доминиканы боксчин Йохан Васкестэй тулалдаж, наймдугаар үед хүнд цохилтоор буулган авсан юм. Ингэснээр мэргэжлийн бокст найм, Boxing Insider холбоонд дөрөв дэх ялалтаа байгуулаад байв.

Тэгвэл түүний өрсөлдөгч “Хар одос үхэр” хүчит Сумаоро 2017 онд мэргэжлийн боксын ертөнцөд орж ирснээсээ хойш 16 тулаанд оролцохдоо 14 ялж, хоёр ялагдсан байна. Тэрээр Гвинейд төрсөн, Канадын иргэншилтэй нэгэн. Жиндээ чансаагаараа 141 дүгээрт эрэмбэлэгджээ. Анхны тулаандаа хүнд цохилтоор ялж байсан тэрбээр 2017-2020 оны хоёрдугаар сар хүртэл 10 дараалан ялалт байгуулсаннь түүний оргил амжилт юм.


URL: