БНХАУ-ын хүн ам энэ зууны төгсгөлд 60 хувиар буурна

Screenshot 2024-03-04 140655Шанхайн Нийгмийн шинжлэх ухааны академи БНХАУ-ын хүн ам энэ зууны төгсгөлд 60 хувиар буурна гэж таамаглаж байна. Одоогоор БНХАУ дэлхийн хамгийн олон хүн амтай орнуудын хоёрдугаарт жагсаж байгаа бөгөөд 1.4 хүн амтай.

Харин уг тоо 2100 он гэхэд 525 сая болохоор байгаа аж. Энэ нь өнгөрсөн онд таамаглаж байснаас 62 саяар цөөрсөн тоо гэнэ. БНХАУ-ын Статистикийн хорооноос мэдээлснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд нас барж буй хүний тоо шинээр төрж буй хүүхдийн тооноос өссөн байна.

Хүний амын тоо буурах нь Хятадын төдийгүй төдийгүй дэлхийн эдийн засагт нөлөөлөхөөр байгааг ажиглагчид онцолж байна. Викториа их сургуулийн ахлах судлаач Пенг Шиужян хүн амын бууралт нь хэрэглэгчдийн хэрэглээг бууруулж, цалин, хөлсний хэмжээг нэмэгдүүлж, Засгийн газрын дарамтыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Гэхдээ нөгөө талаас хүн амын бууралт нь хүрээлэн буй орчин болон байгалийн баялагт эерэгээр нөлөөлнө гэж үзэх судлаачид ч байна.

НҮБ 2100 он гэхэд дэлхийн хүн 8.9 тэрбумаас 12.4 тэрбум болж өснө гэж таамаглаж байгаа юм. БНХАУ-ын хүн амын бууралтад “Нэг хүүхэд бодлого” хамгийн их нөлөөлсөн гэдэгт судлаачид санал нэгдэж байна. Хэдийгээр “Нэг хүүхэд бодлого”-ыг цуцалсан ч эдийн засгийн сорилт, залуусын ажилгүйдэл нь төрөлт буурах шалтгаан болж байна.

Эх сурвалж: NextShark


URL: