Голын мөс цөмөрч хоёр иргэн живж, нэг нь амиа алджээ

null-02d8e2bd-0810-4375-86d1-3e82b4e5654cОрон нутагт голын мөс цөмөрсний улмаас гол дээгүүр зорчиж явсан нэг иргэн амиа алджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн Дэлгэрмөрөн голын “Зусын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 40 км, сумын төвөөс зүүн зүгт 11 км/-т ”Дэлгэрмөрөн” голын мөсөн дээгүүр зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин мөс цөмөрч жолоочийн хамт живсэн, нэг зорчигч нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг өчигдөр 09:00 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдын очиход иргэн Б/37 настай, эрэгтэй/-ын  “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөс цөмөрч эргээс 13 метр зайд жолоочийн хамт живсэн байсныг нийт ажиллаж 12:05 цагт иргэн М /45 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат/-ын цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ. Түүнчлэн, автомашиныг тус өдрийн 13:02 цагт гаргаж иргэн Б-д хүлээлгэн өгсөн байна.

Иймд иргэд олон нийтийг гол, мөрөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.

 


URL: