СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сураггүй алга болсон иргэн нас барсан байдалтай олджээ

1(501)Алга болсон гэх иргэн нас барсан байдалтайгаар олдсон гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 05-ны өдөр иргэн С сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу Төв аймгийн цагдаагийн газраас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, өнөөдөр /2024.03.06/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс урьдчилсан байдлаар осголтын шинжтэй нас барсан байдалтай байсныг олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд архи, согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах, үүнийг хэрэглэсэн хүнийг ганцааранг нь явуулахгүй байж эрсдэлээс сэргийлэх, гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх, ялангуяа жил бүрийн 3 дугаар сард байгууллага, хамт олон, иргэд нийллэг, баярын арга хэмжээ зохион байгуулдаг. Тэндээс гарч явахдаа зарим иргэд осгож, хөлдөх эрсдэлтэй байгааг сэрэмжлүүлж байна.


URL: