Хятадын эдийн засаг гараа сайтай эхэлж байна

Энэ  жилийн цагаан сар Хятадын эдийн засгийг ажиглах цонх болж байна. Тухайлбал Хятадын дотоодын аялал жуулчлал нэмэгдэж, энэ салбараас олох орлого өсч, зах зээл өмнөх жилүүдээс эрчимжиж эдийн засгийн өсөлтөд маш сайн суурь тавьжээ.

        Хятадын ДНБ өнгөрсөн онд 126 их наяд юань болж, эдийн засгийн 82.5 хувийг хэрэглээ эзэлжээ. Дээд технологийн салбарын хөрөнгө оруулалт 10.3 хувь нэмэгдэв. Өнгөрсөн онд Хятадын эдийн засаг 5.2 хувиар өсч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 хувийн нэмэр оруулжээ.

        Богино хугацаанд эрэлтэд түшиглэж, урт хугацаанд нийлүүлэлтэд түшиглэнэ гэж эдийн засагчид үздэг. Эрэлт талаас нь харвал Хятадын эдийн засагт эрэлт хэрэгцээг дутмаг байна. Харин хэтдээ Хятадын эдийн засгийн өсөн нэмэгдэх байдал тогтвортой байх юм. 1.4 тэрбум хүн, дундаж давхаргын 400 сая хүнтэй зах зээл Хятадын эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд баталгаажуулна. Хот хөдөөгийн оршин суугчдын орлогыг нэмэгдүүлж, шинэ хэлбэрийн хэрэглээг бий болгох саналыг төвийн эдийн засгийн хуралдаанаас дэвшүүлсэн. Ингэснээр энэ оны хөрөнгө оруулалтыг шинэ хэлбэрийн дэд бүтцэд оруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх юм.

        Нийлүүлэлт талаас үзвэл улс орны дунд, урт хугацааны хөгжил, үйлдвэрлэлийн хүчин чадал нь түүхий эдийн хүрэлцээ, хүн хүчний хүрэлцээ, технологийн хөгжил, хэрэгжүүлж буй бодлогоос шалтгаалдаг. Хятад улс аж үйлдвэрийн бүрэн системтэй тул үйлдвэрлэлийн нөөц хүч ихтэй. Хүн хүчний тухайд хангалттай их нөөц бий. Тэр дундаа 240 сая дээд боловсрол эзэмшсэн хүн ам байгаа нь давуу тал болно. Өнгөрсөн 5 жилд Хятадын шинжлэх ухаан, технологийн дэвшил эдийн засагт 60 хувийн нэмэр оруулж, инновацтай хөгжих илт нэмэгдсэн. Дээд технологийн салбарт Хятад улс бие даан хөгжиж байгаа нь шинэ үйлдвэрлэлийн хүчин чадлыг тасралтгүй нэмэгдүүлж байна.

        2024 онд Хятадын эдийн засгийн боломж бүх талаар сайн байх төлөвтэй. Сорилтууд, саад тотгорууд, ашиггүй хүчин зүйлсийг даван гарч, чансаатай хөгжлийн үйл явцууд тасралтгүй өсөн нэмэгдэхээр байна. Мэдээж бэрхшээл тулгарах нь зайлшгүй. Өөдрөг, итгэл үнэмшилтэй байж, асуудлыг тухай бүрт нь шуурхай зохицуулж, давуу талаа хөдөлгөх хүч болгож эдийн засгаа хөгжүүлэх бүрэн боломж бидний өмнө байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: http://www.news.cn/

URL: