Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, тус бүр 40 сая төгрөгөөр торгожээ

c6d8e4b46db2c5aa2f8b0bf7096c3088Нийслэлийн Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял, З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан бөгөөд Шүүхээс Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж 40 сая төгрөгөөр торгох ялаар, З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.


URL: