“Нэйс Дэйли”-г үүсгэн байгуулагч Нусийр Яассин дахин Монголд ирэхээр болжээ

naaaaaaaaaaassdДэлхийн алдартай контент бүтээгч “Нэйс Дэйли”-г үүсгэн байгуулагч, цахим орчинд 70 гаруй сая дагагчтай Нусийр Яассин өнгөрсөн оны наймдугаар сард Монгол ирсэн билээ. Тэрбээр ирэхдээ Монгол Улсын тухай цуврал контент бүтээж, дэлхий нийтэд хүргэсэн.

Тэгвэл ирэх тавдугаар сард Нусийр Яассин дахин монголд ирэх болжээ. Түүний хувьд энэ тавдугаар сарын 4-нд “Mongolia’s biggest creator event”-ээ зохион байгуулах гэнэ. Уг эвентэд оролцох хүсэлтэй хүмүүст нээлттэй ч суудлын тоо хязгаартай аж. Эвенттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ирэх сард олон нийтэд албан ёсоор танилцуулах юм байна.


URL: