Тэнгэрийн заадсаас мянга дахин том галактикийн бөөгнөрлийг нээжээ

Screenshot 2024-03-25 112832Эстони улсын одон орон судлалын төвийн эрдэмтэд дэлхийгээс 3 тэрбум гэрлийн жилийн цаана байгаа галактикийн асар том бөөгнөрөлийг олж нээжээ. Тэдний судалгааг The Astrophysical Journal (TAJ) сэтгүүлд нийтэлсэн байна.

Сансрын уг бүтцийг орчлон ертөнцийн том бүтцийг нээсэн хүмүүсийн нэг, астрофизикч Яан Эйнастогийн нэрээр “Эйноастогийн хэт бөөгнөрөл” гэж нэрлэсэн байна. Эрдэмтэд хэт бөөгнөрлийн хэмжээг 360 гэрлийн жил гэж тооцоолж буй. Жингийн хувьд манай нарны жингээс 26 квадриллионоор их аж. Нэг квадриллион нь мянган их наяд буюу 15 оронтой тоогоор хэмжигддэг. Зүйрлэбэл, Эверестын уулын дэргэд гольфийн бөмбөг шиг хэмжээтэй харагдана гэсэн үг. Энэ нээлт нь сансар хорвоогийн бүтэц хэрхэн хуралдаж бөөгнөрсөн бэ гэдгийг ойлгоход нь эрдэмтдэд тус болох юм.


URL: