Албан тушаалаа урвуулан ашигласан Б.Энх-Амгалан аюулгүй байдал ярих нь утгагүй

enhamagalann-1УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланд холбогдох анхан шатны шүүх хурал 3 өдөр үргэлжилж, түүнийг гэм буруутайд тооцсон.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилээр хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялыг санал болгосон ч шүүхээс Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлыг хэлэлцдэг чухал байнгын хороог ашиг сонирхлыг зөрчилтэй, энэ нь шүүхээр тогтоогдсон УИХ-ын гишүүн даргалах нь зүйд нийцэх үү гэх асуулт гарна.

Сануулж хэлэхэд Б.Энх-Амгаланг “Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-т заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэх зүйл ангиар шийтгэсэн юм.

Иймд УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх ТӨМӨР бамбай, сонгууль дөхсөн гэх ХИЙМЭЛ бамбайн дор Б.Энх-Амгалан гишүүн ялгүй мэт төрийн ордонд сүрийг үзүүлэх нь мэдээж ёс зүйн асуудлыг араасаа дагуулна.

Товчхондоо бол Б.Энх-Амгаланд “улс төрчийн ёс зүй” байдаг бол хариуцлагатай байнгын хороог даргалахаас саналаараа татгалзах ёстой.

https://erennews.mn/article/63815


URL: