“С.Зоригийг хөнөөсөн Батаа чинь би байна” гэж агсам тавьсан эрийг шалгаж байна

Баянзүрх дүүргийн Цагдаа гийн хэлтсийнхэн Өмнөговь аймгийн Ноён сумын харь яат Ц.Батпүрэв гэгчийг саатуулан шалгаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгах Ажлын хэсгийнхэн ч түүнд холбогдох хэрэгт анхаарлаа хандуулжээ. Тэрбээр тус дүүргийн нутагт өнгөрсөн долоо хоногт архи ууж байхдаа “Би С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн Батаа гэгч байна” хэмээн агсам тавьж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан учраас Эрүүлжүүлэх байранд хоносон гэнэ. Ажлын хэсгийнхэн түүнийг шалгасан ч С.Зоригийн хэрэгт холбоогүй нь тогтоогдсон аж. Гэхдээ Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс түүнийг дээрмийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Тэрбээр Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын удирдлагад халдаж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэгт холбогдоод байгаа аж.

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих