Тусгай дуут дохиог хязгаарлах журмыг баталлаа

Тусгай дуут дохиог хязгаарлах журмыг баталлаа

Хуульзүйн яамнаас тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журмыг шинэчлэн баталжээ.

Шинэ журмаар тусгай дохиог нийслэлд ЦЕГ-ын дарга, аймагт Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, хэлтсийн дарга олгохоор болов. Түүнчлэн дохиогоор тоноглох тээврийн хэрэгсэл нь өнгө будаг, таних тэмдэгээр ялгарах юм байна.

Ингэснээр ямар байгууллагын тээврийн хэрэгсэл гэдгийг шууд таних боломж бүрдэж байгааг албаныхан онцоллоо. Хойшлуулашгүй албан үүрэг гүйцэтгэдэг Дотоодын цэрэг хөх-улаан бол төрийн тусгай хамгаалалтынхан хөх, Онцгой байдлын шуурхай албаны бүх төрлийн тээврийн хэрэгсэл, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх автомашинд улаан өнгийн тусгай дохиог хэрэглэнэ.

Мөн байгаль хамгаалах, хот тохижилт, чирэгч, ачигч, техникийн хяналт болон замын арчлалт үйлчилгээнийхэн ногоон өнгөөр ялгарах гэнэ. Шинэчилсэн журмыг ирэх сараас мөрдөж эхэлнэ.

Замын цагдаагийн газраас өнгөрсөн онд 159 байгууллагад 211 тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгохдоо 56 хувьд нь журамд заагдсан, 44 хувьд нь журам зөрчин олгожээ.

Б.Заяа /ЗУУНЫ МЭДЭЭ /


URL:

Сэтгэгдэл бичих