Халдвартын эмнэлэгт “Тэсрэх бөмбөг″ тавьсан этгээдийг эрэн сурвалжилж байна

uls_547418b1c84e8_1Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өнгөрсөн баасан гаригт “Халдвартын эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан байна” гэсэн дуудлага ирсэн байна гэсэн мэдээлэл ирсэн билээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид болон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид хэргийн газарт яаралтай очиж ажиллажээ.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Эмнэлгээс “Тэсрэх аюултай” гэсэн бичигтэй хайрцаг олсон. Дотор нь элдэв зүйлс хийсэн байсан. Ямар нэгэн тэсрэх зүйл байгаагүй. Хүүхдүүд тоглосон юм шиг байна” гэсэн хариулт өгсөн юм.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд эмнэлэгт хайрцаг тавьж, өвчтөнүүдийн амгалан тайвдн байдлыг алдагдуулсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих