“Кавальерс” Леброн, Кайри нарын тоглолтын цагийг багасгана

ec9e8119e34db8a1bigСагсан бөмбөгийн “Кливлэнд Кавальерс” багийн дасгалжуулагчид тэргүүн тоглогч Леброн Жэймс, Кайри Ирвинг нарын талбай дээр өнгөрүүлэх цагийг багасгахаар төлөвлөж байгаа аж. Тус баг яг ийм зорилтыг нэг жилийн өмнө тавьж байсан юм.

Өнгөрсөн улиралд Жэймс талбай дээр хамгийн бага хугацааг буюу дунджаар 36.1 минутыг өнгөрүүлсэн хэдий ч лигийн бүх тоглогчдын дотор тавдугаар байрт орсон билээ.

Харин нэг тоглолтод дунджаар 36.4 минут тоглож байсан Ирвинг жагсаалтын гуравт бичигджээ.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих