Хэн, хаана нэр дэвших вэ: Баян-Өлгий

14649108845750c4245666d

Намууд нэр дэвшигчдээ тодруулж дууссантай холбоотойгоор манай сайт хэн, хэн хаана нэр дэвшихийг уншигчиддаа багцлан танилцуулж буй.  Бид энэ удаад Баян-Өлгий аймагт УИХ-д нэр дэвшигчдийн танилцуулгыг уншигчиддаа хүргэж байна.

Дөрөвдүгээр тойрог /Сагсай, Цэнгэл, Улаанхус, Ногооннуур, Бугат сум, Өлгий сумын долдугаар баг/

Баян-Өлгий аймгийн гурван тойргийн нэг болох дөрөвдүгээр тойрогт МАН-аас аймгийн намын хорооны дарга Г.Султан, АН-аас УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар өрсөлдөнө. Г.Солтан нь С.Батболдын Засгийн газрын үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан, одоогоор аймгийн намын хороог удирдан нутгийн иргэдэд багагүй танигдсан нэгэн юм. Харин УИХ-ын гишүүн А.Бакейн хувьд 2004, 2012 онуудад тус аймгаас гишүүнээр сонгогдсон юм. Төрийн байгуулалтын байнгын хороог дөрвөн жил дараалан даргалсан улстөрийн багагүй туршлагатай гишүүн, Г.Солтан нарын хооронд ширүүхэн өрсөлдөөн гарна гэсэн таамаг ортой болов уу.

Тавдугаар тойрог /Өлгий сумын 1-13 дугаар баг/

УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн дэд сайд асан А.Баделханд МАН-аас, Зам тээврийн дэд сайд асан Х.Эржанд АН-аас итгэл үзүүлэн тус тойрогт “сойжээ”. А.Баделханы хувьд шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яамыг “өндийхөд” багагүй хувь нэмэр оруулсан хүний нэг. Тэрээр тус яамны дэд сайдаар найман сарын хугацаатай ажилласан ч МАН-ыг хөөх шийдвэрийг АН гаргасны золиосонд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Х.Ержаны хувьд МАН-ын эсрэг багагүй дугарч, жагсаал хүртэл зохион байгуулсныхаа хариуд дэд сайдын албан тушаалаар “шагнагдсан” нэгэн гэдгийг цөөнгүй хүн хэлдэг. Харин дэд сайд Х.Эржан нь дэд сайдуудын албан тушаалыг байхгүй болгох шийдвэрийн дагуу албан тушаалаа хүлээлгэн өгөхөд хүрч улмаар ийнхүү УИХ-д нэр дэвшиж явна.

Зургаадугаар тойрог /Буянт, Алтай, Булган, Толбо, Алтанцөгц, Дэлүүн, Баяннуур/

Тус дүүрэгт МАН-аас УИХ-ын гишүүн А.Тлейхан, АН-аас Д.Мурат нарын нэрийг дэвшүүлсэн. УИХ-ын гишүүн А.Тлейханы хувьд 2008 оноос хойш тасралтгүй өлгийчүүдийг төлөөлөн парламентад сонгогдсон туршлагатай улстөрч юм. Тус тойрогт МАХН-аас Д.Чинзориг нэр дэвшин өрсөлдөх юм.


URL:

Сэтгэгдэл бичих