Голомтын Баясгалангаас болж олон аж ахуйн нэгж компаниуд хохироод байна

147995823658365edc5f213Үргэлж газрын маргаан, хэл ам дагуулж байдаг Голомтын Д.Баясгалан дахин хэл аманд өртлөө. Түүний эзэмшдэг “Голомт” банк нэгэн барилгад хөрөнгө оруулахаар шийдэж, барилгын ажил эхлүүлсэн ч одоог болтол хөрөнгө оруулалтаа хийгээгүй байна.
Хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаагаас болж тус барилга царцаасан барилгын тоонд ч орж болзошгүй болоод байна. Угтаа бол хөрөнгө оруулна, хийж бүтээнэ гэж олон компанитай гэрээ хийж,  ажил эхлүүлчихээд өөрөө чимээгүй суугаад байгаа нь цаанаа олон хүний ажлыг үнэгүйдүүлэн хөсөрдүүлж байна.
147995824058365ee0e9826
Мөн өнгөрсөн хугацаанд Д.Баясгалан хөрөнгө оруулалт хийгээгүйн улмаас олон аж ахуйн нэгж компаниуд өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан ажиллаж байсан нь одоо эргээд мөнгө төгрөгөө авч чадахгүйд хүрчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно 120 мянгатын уулзварын ойролцоо 30 давхар оффисын зориулалттай барилга барихаар төлөвлөж, уг барилгад Голомт банк хөрөнгө оруулахаар болсон байна. Тус барилга нь газар доор 3 давхар, 27 давхар нь газар дээр байх юм байна. Улмаар хөрөнгө оруулагч нь тодорхой учраас газар доорх давхаруудыг барьж, газар дээрх барилгаас нэг давхарыг нь бариад байгаа аж. Гэтэл барилгын ажил эхэлсэн өнгөрсөн хугацаанд Голомтын Д.Баясгалан ганцхан удаа хөрөнгө оруулалт хийжээ. Тэрбээр наадмын өмнөхөн нэг хөрөнгө оруулсан нэртэй хэдхэн төгрөг өгсөн байна. Түүний хөрөнгө оруулсан мөнгө хүрээгүйн улмаас хамтарч ажиллаж буй компаниуд өөрсдөө барилгын материал нийлүүлэн ажилласан аж. Гэтэл нөхцөл байдал иймдээ хүрчихээд байхад тэрбээр тоосон ч шинжгүй хөрөнгө оруулалтынхаа асуудлыг шийдэхгүй хэвээр байгаа юм байна.
147995824458365ee49ed18
Тиймдээ ч  Голомтын Д.Баясгалангаас болж өчнөөн хүний ажил алдагдаж, нэг барилга царцаагдахад хүрч, олон аж ахуйн нэгж эд хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохироод байна.
Б.Зул
http://www.shuurhai.mn/132323

URL:

Сэтгэгдэл бичих