УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Татварын мөнгөөр биш дотоод журмын дагуу хүүхдийнхээ төлбөрийг төлсөн

16036876165f9654c064770

 УУХҮ-ийн сайд Г.Ёндон хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төсвийн мөнгөөр төлсөн баримт нийтэд ил болоод буй. Тодруулбал, тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар томилогдож байсан бөгөөд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш ердөө тавхан сарын дараа байгууллагынхаа 10.700.000 мянган төгрөгөөр “Гёте” бүрэн дунд сургуульд сурдаг хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлжээ.

Төлбөрийн даалгаварт 2019 оны есдүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн байх бөгөөд гүйлгээний утган дээр Гёте бүрэн дунд сургуулийн 6А ангийн сурагч Ёндонгийн Арвис, 2А ангийн сурагч Ёндонгийн Амира гэсэн байна.

Харин уг асуудалд УУХҮ-ийн сайд Г.Ёндон тайлбар өглөө. Тэрбээр “Монголросцветмет” ТӨҮГ нь улсын төсөвтэй, татвартай ямарч хамаагүй албан газар. Энэ газарт 2000 оноос хойш компанийн гүйцэтгэх удирдлага менежментийг урамшуулах, сургалтын төлбөрийг тэглүүлэх гэсэн журам хэрэгжиж ирсэн. Энэ заалтын дагуу компани ашиггүй ажилласан тохиолдолд энэ урамшуулал хөнгөлөлтийг олгохгүй. Харин ашигтай ажилласан тохиолдолд олгодог. Би 2018 онд томилогдсон.

“Монголросцветмет” ТӨҮГ нь шилэн дансаа сайн хөтөлдөг. 2019 онд ч нээлттэй ид тод тавигдсан байсан. Харин одоо та бүхэн олж харж байгаа нь сайн хэрэг” гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Таныг хамгийн гол нь улсын мөнгөөр төлбөрөө төлүүлсэн гэж буруутгаж байгаа. Харин та албан газрын журам, би хууль зөрчөөгүй гэж байна. Тийм үү? 

-Энэ дотоод журам. Миний хөдөлмөрийн гэрээнд заасан. Би хувь хүнийхээ хувьд болохгүй зүйл хийсэн гэж бодохгүй байгаа. Энэ бол нээлттэй л байсан мэдээлэл.

-Тэгэхээр журам гэхээр энэ газрынхан байнгын урамшуулал авдаг гэсэн үг үү? 

-2019 онд энэ “Монголросцветмет” ТӨҮГ түүхэндээ хамгийн ашигтай ажилласан. 8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.


URL: