ЗГ: “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой төлбөрөөс 480 тэрбум төгрөг нэмж суутгана

24-24“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авч Монголын талд оруулж ирсэн “Монголын зэс корпорац”-д төлбөр барагдуулах хүрээнд Худалдаа хөгжлийн банкнаас Монголбанканд төлөх 480 тэрбум төгрөгийн төлбөрийг суутгахаар Засгийн газраас шийдвэрлэлээ.

Ингэснээр нийт 580 орчим тэрбум төгрөгийн харилцан суутгал хийгээд байна. Үүнээс өмнө өнгөрсөн зургаадугаар сард Засгийн газар 1.1 их наяд төгрөгөөс эхний ээлжид 160 тэрбум төгрөг төлж барагдуулсан талаар мэдэгдэж байсан юм. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр болон “Монросцветмет”-ийн 49 хувийг авах хэлцэлд “Монголын зэс корпорац” 400 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 1.25 их наяд төгрөг зарцуулж байжээ.

Харин Засгийн газраас 1.1 их наяд төгрөгийг харилцан суутгах замаар барагдуулахаа мэдэгдэж байв.

Ж.Зоригт |@TeraReader

Bloomberg Tv


URL: