“Цахим ардчилал”-д З.Энхболд, Д.Ганболд нар оролцоно

Гадаадад сурч ажиллаж, амьдарч буй монголчуудыг оролцуулсан “Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн З.Энхболд, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Д.Ганболд нар оролцоно.

Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувь болох 800.000 гаруй мянган хүн болон гадаадын улс орнуудад амьдарч буй 200 орчим мянган иргэд интернэтийн байнгын хэрэглэгч болсон байгаагийн дийлэнх хувь нь залуучууд байгаа юм. Түүний дотор Facebook, Twitter зэрэг олон нийтийн харилцааны сүлжээнүүдэд Монголын олон мянган залуучууд нэгдээд байна.

Иймээс Ардчилсан Залуучуудын Холбооноос орчин үеийн дэлхий нийтийн техник, технологийн дэвшилтэт ололт болсон цахим ертөнцийг ашиглан хөгжлийн асуудлуудаар залуучуудтай санал бодлоо солилцох, тэдэнд ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулахаар болсон билээ.

Онлайн хэлэлцүүлгийг Ардчилсан нам, Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд оролцсон хэлэлцүүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг, гадаадад амьдарч буй монголчуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зэрэг төрөл, хэлбэрүүдээр цувралаар зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь болсон хэлэлцүүлэгүүдэд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Я.Батсуурь, Х.Баттулга, Л.Болд, Д.Ганхуяг, Д.Одхүү, Ц.Сэдванчиг, З.Энхболд, С.Эрдэнэ, АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Болор, АН-ын Нарийн бичгийн дарга Ц.Жадамбаа, АН-ын ҮЗХ-ны гишүүн Ж.Батзандан, И.Нарантуяа, НИТХ-ын төлөөлөгч С.Одонтуяа, АЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Удирдлагын зөвлөлийн гишүүн З.Энхболд, Нарийн бичгийн дарга Б.Мишээл, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн удирдагч Ч.Ганбат нар зочноор оролцсон бөгөөд эдгээр хэлэлцүүлэгт давхардсан тоогоор нийт 57.000 гаруй иргэд, залуучуудтай улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар болон залуучуудын хөгжлийн асуудлаар онлайнаар харилцан санал бодлоо хуваалцсан юм. Харин “Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлгийн дараагийн буюу монголчууд хамгийн олон тоогоор сурч ажиллаж, амьдарч буй улс орнуудыг хамарсан, тэдгээр орнуудад сурч ажиллаж, амьдарч буй иргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг 2012 оны 06 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу явагдах тул Та бүхнийг www.demyouth.mn хаягаар хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг урьж байна.

Хэлэлцүүлэгт УИХ-ын нэр бүхий гишүүд зочноор оролцож, иргэд, залуучуудтай харилцан санал бодлоо хуваалцах юм.


“Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлгийн хуваарь :

1.    Япон, БНСУ
Токио, Сөүлийн цагаар 2012.06.02-ны 15.00 цагт эхэлнэ.
Зочин : УИХ-ын гишүүн Х. Тэмүүжин
2.    ХБНГУ, Чех
Берлин, Прагийн цагаар 2012.06.03-ны 15.00 цагт эхэлнэ.
Зочин : Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Д.Ганболд
3.    АНУ
Вашингтоны цагаар 2012.06.04-ний 21.00 цагт эхэлнэ.
Зочин : УИХ-ын гишүүнЗ.Энхболд


URL:

Сэтгэгдэл бичих