Наадхаа дуугүй болгооч гэж хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихөөд нойроо харамлах эцэг, үрээ элгэндээ тэвэрч халууныг нь өөртөө авах аав ялгаатай. Шөнө хэд дахин босч хөхөө хөхүүлэх эхнэрээ ядаж нэг удаагийнхад нь өнжөөн амрааж хүүхдээ хуурайлах сэтгэлтэй аав, нялх биетэй эхнэрээ орхиод хувийн цэнгэлээ хөөж шөнөөр хөлийн чимээ, хаалга цохихыг хүлээх зовинол