Төв аймгийн Сүмбэр сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр Баруун тахилгат уулын энгэр гэх газарт “Альтайр гоулд” компани алт олборлохоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ. “Альтайр гоулд” компанийн алт олборлох уурхайн талбайгаас Сүмбэр сумын төв хүртэл ердөө таван километрийн зайтай. Мөн тус уурхайн ашиглалтын лицензийн талбайд тариалангийн талбай, малчдын өвөлжөө хүртэл хамрагдаад байгаа гэнэ.