Монголын рок, попын ертөнцөд загвар өмсөгч залуус хамтлаг байгуулан хөл тавьсан тухай бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл Загвар өмсөгчид болох Энхболд, Билгүүн, Галбадрах, Дамдинцэрэн нар V.R нэртэй хамтлаг байгуулан "Чи намайг санах уу" анхны дууныхаа клипийг гаргажээ. Царайлаг нуруулаг залуус рок, попын урлагийг чимэх нь ээ.