Сүүлийн үед уул уурхайн салбарт төдийгүй дэлхийн эрчим хүчний хөгжилд шатдаг занарын эрин эхэлж байгааг салбарынхан онцолж байна. Алт, нүүрснээс илүү олны анхаарлыг татаж байгаа ашигт малтмалаар занарыг нэрлэдэг болсон. Нүүрснээс илүү илчлэгтэй, бага зардлаар эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гээд түүний давуу талыг эрдэмтэд олон талаас нь тайлбарлаж байна. Хүн