Багын найзаа санахаар зүрхний утас хөндөгдөөд, хөндөгдсөн сэтгэл хачин ихээр үймрэх юм Томоогүй насны ижил өнгөт минь, тун ч олон өдрийг жаргалтайхан өнгөрөөсөн дөө бидэн Тоотой хоногын алсхан зөрөгт тогоруу шиг цувран холдсон ч, хонхон цэцэг, эрвээхэй нүдэнд хонгорхон насаа нууж амжсан Гар гараасаа тавиагүй солонго шиг өдрүүдэд өвсний шүүдэрт инээд цутгаж, өрмөн талдаа