Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Жунг Кю Сонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Заяабат, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Дэд ерөнхийлөгч